2015 оноос хойш тогтмол зохион байгуулж буй “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам нь соёлын олон төрлийг хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дотоодын уран бүтээлчдийн чадварыг дээшлүүлэх, дэвшилтэт техник, технологит тулгуурласан монголын болон олон улсын шилдэг медиа бүтээлүүдийг олон нийтэд хүргэх замаар орчин үеийн урлагийн хөгжилд хувь нэмэр оруулах нь уг наадмын зорилго юм.
Найм дахь удаагийн УБОУМУН нь 2023 оны тавдугаар сарын 23-30-ны хооронд зургаан улсын нийт 23 уран бүтээлчдийн медиа бүтээлүүдийг нийслэлийн гурван байршилд олон нийтэд үнэ төлбөргүй толилуулж, уран бүтээлчдийн мэдлэг, туршлагаа солилцох, медиа урлагийн хөгжлийг нэмэгдүүлэх зорилгоор наадмын хүрээнд сургалт, лекц, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдсан.
Монголын Урлагийн Зөвлөлийн хэрэгжүүлж буй үйл ажиллагааны мэдээллийг
имэйл товхимлоор авах боломжтой
Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж,
Дельта төв, 402 тоот 38-р салбар, Ш/Х-491, Улаанбаатар-15170,
Монгол улс
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2002 – 2025. Монголын Урлагийн Зөвлөл.
Designed By BZP Design&Development
Adding {{itemName}} to cart
Added {{itemName}} to cart