ПИТЕР МОРРОУГИЙН НЭРЭМЖИТ “ГЭРЭЛТ МОРЬД”

“ГЭРЭЛТ МОРЬД” нь мэргэжлийн уран бүтээлчдийг дэмжих, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой тэтгэлэгт уралдаан юм.

Монголын урлагийн зөвлөл нь АНУ дахь Монголын урлагийн зөвлөлтэй хамтран ХААН Банкны гүйцэтгэх захирал болон МУЗ-ийн дэд тэргүүн асан Питер Морроу-ийн гэгээн дурсгалд зориулан “Гэрэлт морьд” тэтгэлэгт хөтөлбөрийг мэргэжлийн уран бүтээлчдийг дэмжих, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготойгоор зургаа дахь жилдээ зохион байгуулж байна.

Сонгон шалгаруулах хорооны шийдвэрээр энэ удаагийн тэтгэлэгт уралдаанд электроник, хаус, техно урсгалаар уран бүтээл туурвидаг залуусын богино хэмжээний цомог хийх “Team Maexst” төсөл шалгарлаа.

Шалгарсан уран бүтээлчид 10 хоногийн турш Горхи-Тэрэлж байгалийн цогцолбор газар, “Бугат ресорт”-д байрлан, уран бүтээлээ туурвиж, олон нийтэд толилуулах юм.

Урлагийн төрөл

Сонгон шалгаруулах шалгуур:

  • Хамтарсан уран бүтээл байх
  • Бүтээлийн санаа шинэлэг, давтагдаагүй байх
  • Шинийг эрэлхийлэх хүсэл сонирхолтой, нээлттэй, багаар ажиллах чадвартай уран бүтээлч буюу баг хамт олон байх
  • Багийн гишүүд мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
  • Бүтээлийг олон нийтэд толилуулахад нээлттэй байх

Сонгон шалгаруулалт:
Баг хамт олны уралдаанд ирүүлсэн материал, танилцуулгад тулгуурлан сонгон шалгаруулалтыг МУЗ-ийн Удирдах зөвлөлийн төлөөлөл, АНУ дахь Монголын Урлагийн Зөвлөлийн Удирдах зөвлөлийн төлөөллөөс бүрдсэн сонгон шалгаруулах хороо гүйцэтгэнэ.

Бүрдүүлэх материал:

  1. Багийн гишүүн тус бүрийн дэлгэрэнгүй танилцуулгыг зургийн хамт
  2. Уран бүтээлчдийн дэлгэрэнгүй намтар, багийн танилцуулга
  3. Энэхүү тэтгэлгээр бүтээх уран бүтээлийн агуулга, утга санаа бүхий танилцуулга

Уралдааны материал хүлээн авах эцсийн хугацаа:
2023 оны 03-р сарын 03

Leave a comment