“Соёл Урлагийн Залуу Манлайлагчид”-ын төслийн уралдаан

МУЗ нь АНУ дахь Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран 2008 оноос хойш амжилттай хэрэгжүүлж буй “Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөр нь соёл урлагийн залуу манлайлагчдын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, олон нийтэд чиглэсэн бүтээлч төсөл хэрэгжүүлдэг.

2022 онд хөтөлбөрийн хүрээнд “Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөрийн төгсөгчдийн хороо бий болсон.

Тус хорооны гишүүд нийт төгсөгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улс болон дотоодод танигдах, урлаг ба бусад салбарын харилцаа холбоог бий болгох гүүрийг бий болгосон www.arthub.mn сайтыг бүтээж, нийт төгсөгчдийн мэдээллийг оруулсан.

Урлагийн төрөл

Сонгон шалгаруулах шалгуур:

  • Хамтарсан уран бүтээл байх
  • Бүтээлийн санаа шинэлэг, давтагдаагүй байх
  • Шинийг эрэлхийлэх хүсэл сонирхолтой, нээлттэй, багаар ажиллах чадвартай уран бүтээлч буюу баг хамт олон байх
  • Багийн гишүүд мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
  • Бүтээлийг олон нийтэд толилуулахад нээлттэй байх

Сонгон шалгаруулалт:
Баг хамт олны уралдаанд ирүүлсэн материал, танилцуулгад тулгуурлан сонгон шалгаруулалтыг МУЗ-ийн Удирдах зөвлөлийн төлөөлөл, АНУ дахь Монголын Урлагийн Зөвлөлийн Удирдах зөвлөлийн төлөөллөөс бүрдсэн сонгон шалгаруулах хороо гүйцэтгэнэ.

Бүрдүүлэх материал:

  1. Багийн гишүүн тус бүрийн дэлгэрэнгүй танилцуулгыг зургийн хамт
  2. Уран бүтээлчдийн дэлгэрэнгүй намтар, багийн танилцуулга
  3. Энэхүү тэтгэлгээр бүтээх уран бүтээлийн агуулга, утга санаа бүхий танилцуулга

Уралдааны материал хүлээн авах эцсийн хугацаа:
2023 оны 03-р сарын 03

Leave a comment