8 дахь удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Медиа Урлагийн Наадам

Монголын урлагийн зөвлөлөөс жил тутам зохион байгуулдаг “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам найм дахь удаагаа энэ сарын 23-нд Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийлээ. Энэ удаагийн наадамд зургаан улсын нийт 23 уран бүтээлч нийслэлийн гурван байршилд уран бүтээлээ толилуулж буй.

Тодруулбал:

  • V/19-VI/02-нд Монголын урлагийн зөвлөлийн дэргэдэх “Улаан гэр” галерейд Монгол, Тайванийн уран бүтээлчдийн бүтээлүүд
  • V/23-V/29-нд Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд ХБНГУ, Япон, АНУ, БНФУ, Тайвань, Монголын уран бүтээлчдийн бүтээлүүд
  • V/30-нд “White Rock” төвд АНУ, БНФУ, Тайванийн уран бүтээлчдийн 360o медиа бүтээлүүдийг толилуулах аж.

Энэхүү наадмын гол зорилго нь техник технологийн дэвшилд тулгуурласан шинэ хэллэг, хэв маяг бүхий медиа бүтээлийг үзэгчдэд хүргэх, медиа, дүрслэх урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, гадаад уран бүтээлчид болон профессорын лекц, сургалтууд зохион байгуулах замаар орчин үеийн урлагийн хөгжилд хувь нэмэр оруулах юм.

Дэлгэрэнгүйг: www.facebook.com/UBIMAF/ хуудаснаас

Урлагийн төрөл

Сонгон шалгаруулах шалгуур:

  • Хамтарсан уран бүтээл байх
  • Бүтээлийн санаа шинэлэг, давтагдаагүй байх
  • Шинийг эрэлхийлэх хүсэл сонирхолтой, нээлттэй, багаар ажиллах чадвартай уран бүтээлч буюу баг хамт олон байх
  • Багийн гишүүд мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
  • Бүтээлийг олон нийтэд толилуулахад нээлттэй байх

Сонгон шалгаруулалт:
Баг хамт олны уралдаанд ирүүлсэн материал, танилцуулгад тулгуурлан сонгон шалгаруулалтыг МУЗ-ийн Удирдах зөвлөлийн төлөөлөл, АНУ дахь Монголын Урлагийн Зөвлөлийн Удирдах зөвлөлийн төлөөллөөс бүрдсэн сонгон шалгаруулах хороо гүйцэтгэнэ.

Бүрдүүлэх материал:

  1. Багийн гишүүн тус бүрийн дэлгэрэнгүй танилцуулгыг зургийн хамт
  2. Уран бүтээлчдийн дэлгэрэнгүй намтар, багийн танилцуулга
  3. Энэхүү тэтгэлгээр бүтээх уран бүтээлийн агуулга, утга санаа бүхий танилцуулга

Уралдааны материал хүлээн авах эцсийн хугацаа:
2023 оны 03-р сарын 03

Leave a comment