УЛААН ГЭР
ГАЛЕРЕЙ

Улаан гэр галерей

Галерей нь үзэсгэлэн гаргах, сургалт, хурал, уулзалт зохион байгуулах замаар уран бүтээлчид, хувь хүн, бизнесийн байгууллагатай олон талт хамтын ажиллагааг өрнүүлэхийн сацуу, шинэ залуу уран бүтээлчдийн үзэсгэлэнг олон нийтэд таниулах зорилгын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.

Үзэсгэлэн

МУЗ-ийн “Улаан гэр” галерей нь уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл явцыг дэмжих, таниулан сурталчлах зорилгынхоо хүрээнд бүтээлийн үзэсгэлэн олон нийтэд үнэ төлбөргүй толилуулдаг.

2025 оны “Улаан гэр” галерейн үзэсгэлэнгийн хуваарь:

Сар
Тайлбар
Эхлэх огноо
Дуусах огноо
1
1-р сар
Солонгон морьд: “Надад хэлэх үг байна” төслийн тайлан үзэсгэлэн
2025-01-26
2025-01-31
2
2-р сар
Уран бүтээлч Т.Соёл-Эрдэнийн “Өчигдрийн өнгө” бие даасан үзэсгэлэн
2025-02-12
2025-02-28
3
3-р сар
Уран бүтээлч Т.Түмэнбаярын бие даасан үзэсгэлэн
2025-03-05
2025-03-28
4
4-р сар
Noise art media- Уран бүтээлчид
2025-04-01
2025-04-30
5
5-р сар
Уран бүтээлч Б.Алтангэрэлийн керамикийн үзэсгэлэн
2025-05-01
2025-05-09
6
5-р сар
“Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам үзэсгэлэн
2025-05-15
2025-05-31
7
6-р сар
Гэрэл зурагчин О.Болорсувдын бие даасан үзэсгэлэн
2025-06-10
2025-06-30

УЛААН ГЭР БҮТЭЭЛЧ ОРОН
ЗАЙД ХӨТӨЛБӨР ГАРГАХЫГ
УРЬЖ БАЙНА

Мэдээ, мэдээлэл

МУЗ нь АНУ дахь Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран 2008 оноос хойш амжилттай хэрэгжүүлж буй “Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөр нь соёл урлагийн залуу манлайлагчдын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, олон нийтэд чиглэсэн бүтээлч төсөл хэрэгжүүлдэг. 2022 онд хөтөлбөрийн хүрээнд “Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөрийн төгсөгчдийн хороо бий болсон. Тус хорооны гишүүд нийт төгсөгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон […]

“Баавгай болохсон” нь түүний анхны бүрэн хэмжээний кино төсөл бөгөөд 2017 онд “Талентс Токио” дээд шагнал, “Нэкст Мастерс Супорт” зохиол хөгжүүлэх тэтгэлэг хүртэж байсан. Мөн Торино Кино Лаб, Азийн Кино Академид сонгогдон төсөл хөгжүүлэлт хийж, Хонконг Азийн Кино маркет 2019, Локарно Олон Улсын наадмын Нээлттэй Хаалга Хаб 2019 хөтөлбөрт сонгогдон амжилттай оролцож байсан. Кино зохиолыг […]

Монголын урлагийн зөвлөлөөс жил тутам зохион байгуулдаг “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам найм дахь удаагаа энэ сарын 23-нд Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийлээ. Энэ удаагийн наадамд зургаан улсын нийт 23 уран бүтээлч нийслэлийн гурван байршилд уран бүтээлээ толилуулж буй. Тодруулбал: V/19-VI/02-нд Монголын урлагийн зөвлөлийн дэргэдэх “Улаан гэр” галерейд Монгол, Тайванийн уран бүтээлчдийн […]

Монголын урлагийн зөвлөл нь АНУ дахь Монголын урлагийн зөвлөлтэй хамтран ХААН Банкны гүйцэтгэх захирал болон МУЗ-ийн дэд тэргүүн асан Питер Морроу-ийн гэгээн дурсгалд зориулан “Гэрэлт морьд” тэтгэлэгт хөтөлбөрийг мэргэжлийн уран бүтээлчдийг дэмжих, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготойгоор зургаа дахь жилдээ зохион байгуулж байна. Сонгон шалгаруулах хорооны шийдвэрээр энэ удаагийн тэтгэлэгт уралдаанд электроник, хаус, техно урсгалаар […]