Найруулагч П.Золжаргал “Баавгай болохсон” киногоороо Каннын “Un Certain Regard” төрөлд нэр дэвшжээ

“Баавгай болохсон” нь түүний анхны бүрэн хэмжээний кино төсөл бөгөөд 2017 онд “Талентс Токио” дээд шагнал, “Нэкст Мастерс Супорт” зохиол хөгжүүлэх тэтгэлэг хүртэж байсан. Мөн Торино Кино Лаб, Азийн Кино Академид сонгогдон төсөл хөгжүүлэлт хийж, Хонконг Азийн Кино маркет 2019, Локарно Олон Улсын наадмын Нээлттэй Хаалга Хаб 2019 хөтөлбөрт сонгогдон амжилттай оролцож байсан. Кино зохиолыг П.Золжаргал болон Б.Дөлгөөн нар бичжээ.
“If Only I Could Hibernate” уран сайхны кино нь Улаанбаатар хотын гэр хорооллын дүүрэгт амьдардаг 15 настай өсвөр насны хүүгийн тухай өгүүлдэг. Физикийн асар их авьяастай, сайн сайхан ирээдүйд хүрэхийн тулд сайн боловсрол эзэмшихийг эрэлхийлж буй монгол хүүгийн тухай өгүүлэх тус бүтээлд агаарын бохирдол, архидалт, гэр бүл, хүүхдийн хүчирхийлэл гэх мэт өнөө үед тулгарч буй олон асуудлыг харуулж чаджээ.

Урлагийн төрөл

Сонгон шалгаруулах шалгуур:

  • Хамтарсан уран бүтээл байх
  • Бүтээлийн санаа шинэлэг, давтагдаагүй байх
  • Шинийг эрэлхийлэх хүсэл сонирхолтой, нээлттэй, багаар ажиллах чадвартай уран бүтээлч буюу баг хамт олон байх
  • Багийн гишүүд мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
  • Бүтээлийг олон нийтэд толилуулахад нээлттэй байх

Сонгон шалгаруулалт:
Баг хамт олны уралдаанд ирүүлсэн материал, танилцуулгад тулгуурлан сонгон шалгаруулалтыг МУЗ-ийн Удирдах зөвлөлийн төлөөлөл, АНУ дахь Монголын Урлагийн Зөвлөлийн Удирдах зөвлөлийн төлөөллөөс бүрдсэн сонгон шалгаруулах хороо гүйцэтгэнэ.

Бүрдүүлэх материал:

  1. Багийн гишүүн тус бүрийн дэлгэрэнгүй танилцуулгыг зургийн хамт
  2. Уран бүтээлчдийн дэлгэрэнгүй намтар, багийн танилцуулга
  3. Энэхүү тэтгэлгээр бүтээх уран бүтээлийн агуулга, утга санаа бүхий танилцуулга

Уралдааны материал хүлээн авах эцсийн хугацаа:
2023 оны 03-р сарын 03

Leave a comment